Wednesday, November 23, 2016

hicheel-3



ЦАХИЛГААН ХЭМЖЛЭГ
Ямар нэгэн хэмжигдэхүүнийг тусгай техник багажийн тусламжтай туршлагын замаар физик хэмжигдэхүүний утга олохыг хэмжил гэнэ. Жишээлбэл: Ямар хэмжээтэй цахилгаан гүйдлийн хүчийг тодорхойлохын тулд цахилгаан гүйдлийн хүчний нэгж ампертай түүнийг харьцуулна. Хэмжлийг гүйцэтгэхэд хэмжлийн нэгжийн систем, хэмжлийн хуулбарлан гаргах бодит хэмжээ, хэмжих хэрэгсэл, төхөөрөмж шаардагдана. Тэрээр тодорхойлж байаа хэмжигдэхүүний хэмжээг хэмжлийн нэгжтэй харьцуулах тоон харьцааг физик хэмжигдэхүүний утга гэнэ. Хэмжлийн нэгж буюу эмхэтгэсэн ба хувилсан утгыг бодитойгоор хуулбарлан гаргах хэрэгслийг хэмжүүр гэнэ. Хэмжүүр бол тогтмол хувьсах аль ч  утгыг тодорхойлно. Хэмжих хэрэгсэл төхөөрөмжөөр хэмжигдэхүүний утгыг тухайн мөчид тодорхойлох төдийгүй түүний өөрчлөлтийг хугацаатай харьцуулан бичнэ. Хэмжлийн төрлүүдийн дотроос цахилгаан хэмжлийн төрөл илүү хурдацтай хөгжих төдийгүй, түүний тусламжтайгаар цахилгаан биш хэмжигдэхүүнийг тодорхойлж болно. Хэмжих хэрэгсэл төхөөрөмжийг дотор нь үлгэр жишээ, ажлын гэж ангилна.
·         Ажлын хэмжих хэрэгсэл, багаж, төхөөрөмжийг шалгах, тохируулах, сорьж турших зориулалттай хэмжлийн техникийг хэмжлийг үлгэр жишээ хэмжүүр гэнэ.
·         Үйлдвэрлэл ба ахуй амьдралын хэрэгцээнд хэмжил хийх зориулалттай хэмжлийн техникийг ажлын хэмжүүр гэнэ.
Хэмжигдэж байгаа хэмжигдэхүүний тухай дохиог гаргаж авахад зориулагдсан хэрэгслийг хэмжүүрийн багаж гэнэ. Хэмжих төхөөрөмж нь дотроо аналог, тоон, үзүүлэх, бүртгэх багаж гэж ангилагдана.
·   Аналог багаж нь - Хэмжигдэж байгаа хэмжигдэхүүний тасралтгүй функцийг харуулна.
·    Тоон багаж нь – Хэмжилтийн мэдээллийг автоматаар боловсруулж хариуг тоон хэлбэрт харуулна.
·   Үзүүлэх багаж нь – Зөвхөн операторын үзүүлэлтийг тоолно.
·   Бүртгэх багаж нь – Өөрөө бичих, хэвлэх гэсэн 2 төрөл байна.
·   Өөрөө бичих багаж нь – Хэмжигдэж байгаа хэмжигдэхүүний тасралтгүй функцийг диаграмм хэлбэрт харуулна.



  
Зайлшгүй шаардагдах хэмжих хэрэгсэл:
         Физик хэмжигдэхүүний нэгж /вольт, ом, генри фарад г.м / болон авсан бодитой техникийн хэрэгсэл болох хэмжээс хэмжих гүйдлийг гүйцэтгэхэд ашиглаж байгаа /вольтметр, омметр, амперметр/ техникийн хэрэгсэл болох хэмжих багажууд хэмжих багажын хэмжих хязгаарыг ихэсгэх хүчдлийн хуваарилагч, трансформатор, өсгөгч, цахилгаан биш хэмжигдэхүүнийг хэмжих зориулалтын анхдагч хувиргагч мэтийн техникийн хэрэгслийг төсөөлсөн хэмжлэгийн хувиргагчид багтана.
Амперметр, вольтметр, ваттметр тэдгээрийн бүтэц,
ажиллах зарчим холболтын бүдүүвч
Амперметр
         Цахилгаан хэмжлэгт хэлхээний гүйдлийг хэмжсэнээр генераторын ачаалал, цахилгаан хэлхээний тасарсан эсэхийг мэдэх, хэрэглэгчийн ажиллагаа зөв эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Цахилгаан эрчим хүч, хэрэглэгчийн гүйдлийн хүчийг хэмжихийн тулд амперметрийг сонгон авч уг эрчим хүч авагчтай цуваагаар холбоно.
Амперметр нь хувьсах ба тогтмол гүйдлийн хүчийг хэмжинэ. Амперметрийн хөдлөх хэсэгтэй холбоотой зүү нь  хэмжиж байгаа гүйдлийн хүчтэй шүтэлцээтэйгээр тодорхой өнцгөөр эргэж гүйдлийн  хэмжээг тусгай хуваарь дээр заана. Цахилгаан хэлхээний гүйдлийг хэмжихэд төрөл бүрийн зориулалттай амперметр, миллиамперметр, микро амперметр хэрэглэнэ.









Вольтметр
         Цахилгаан хэлхээний ямар нэгэн хоёр цэгийн хооронд үйлчилж байгаа хүчдлийг вольтметрээр хэмжинэ. Цахилгаан эрчим хүч хэрэглэгч буюу сүлжээний хүчдлийг хэмжихийн тулд вольтметрийг сонгон авч эрчим хүч авагч сүлжээтэй зэрэгцээгээр холбоно.
         Тогтмол ба хувьсах гүйдлийн хэлхээн дэх цахилгаан хүчдлийг хэмжих хэмжүүр вольтметрийг хэлхээнд цахилгаан хувьсгуур, үүсгэвэр болон ачаалалтай зэрэгцээ залгана. Хүчдлийг янз бүрийн системийн вольтметр, миллмвольтметр, микровольтметрээр хэмжинэ. Вольтметрийн эсэргүүцэл их байх тусам сайн бөгөөд түүний сүлжээг хэрэглэх цахилгаан чадал бага учраас алдаагүй уншина.


















Ваттметр
         Чадлыг хэмжихдээ цахилгаан динамик хэмжих механизмтай ваттметрийг ашиглана. Цахилгаан динамик механизмийн ажиллах зарчим нь гүйдэлтэй 2 ороомгийн механик харилцан үйлчлэл дээр үндэслэгдсэн болно. Цахилгаан динамик системийн багажийг тогтмол, хувьсах гүйдлийн хэлхээний хэмжилтэнд ашиглаж болно. Учир нь гүйдлийн чиглэл өөрчлөх нь хоёр ороомогт нэгэн зэрэг явагдаж, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлийн хүчний чиглэл хэвээр үлдэнэ.         
         Цахилгаан сүлжээн дэх бодит чадлыг ваттметрээр хэмжих хэмжүүр юм. Тогтмол ба хувьсах гүйдлийг хэмжихэд цахилгаан динамтаик ваттметр хувьсах гүйдлийг хэмжихэд ферродинамик болон нөлөөллийн ваттметр хэрэглэнэ. Ваттметрийг гүйдлийн цахилгаан хэлхээнд цуваа, хүчдлийн хэлхээнд зэрэгцээ холбоно.
         Ваттметрийг хийцээр нь самбарын,зөөврийн, нэг ба олон хязгаарт гэж ангилна. Нам хүчдлийн хэлхээнд гүйдлийн салаалга (шунт), нэмэлт эсэргүүцэл ашиглаж хэмжилтийн хязгаарыг нэмэгдүүлэх бөгөөд өндөр хүчдлийн хэлхээнд гүйдэл, хүчдлийн хэмжүүрийн трансформатор хэрэглэнэ.

No comments:

Post a Comment