Wednesday, November 23, 2016

hicheel-9



                            Хувьсах гүйдлийн үндсэн ойлголтууд
              Хугацаанаас хамаарч хэмжээ чиглэлээ үелэн өөрчилдөг гүйдлийг хувьсах гүйдэл гэнэ. Хувьсах гүйдлийн хэмжээ чиглэлээ тодорхой хугацаанд үелэн өөрчилж бүрэн хэлбэлзэх тэр хугацааг үе (Т) гэнэ. Үеийг секунд (с), миллисекунд (мс), ба микросекунд (мкс)-ээр хэмждэг.

Зураг 1. Хувьсах гүйдлийн график
            Хэвтээ тэнхлэгт t, босоо тэнхлэгт гүйдлийн хүчийг i гүйдлийн үеийг T=0,02с байх тохиолдолд графикийг байгуулав.
            Үений урвуу хэмжигдэхүүнийг давтамж (f) гэнэ.
                                               f= ; Гц=;
            Манай орон, ОХУ, Чех, Болгар, Польш зэрэг орны үйлдвэрийн тоног төхөөрөмж давтамж 50 Гц, Америк, Япон, Франц зэрэг орны тоног төхөөрөмж 60Гц-д ажилладаг.
            Хот хоорондын холбооны агаарын шугамын давтамж 150Гц хүртэл, радио долгионы давтамж 105-1010 Гц байна.
            Генераторын эргэлтийг n эр/мин-аар тодорхойлсон үед давтамж нь f=  болно.
Жишээ 1: Цахилгаан системийн хэлхээний давтамж f= 50Гц бол үеийг тодорхойл.
                                               T===0,02
Жишээ 2. Хоёр хос туйлтай р=2 генераторын эргэлтийн хурд 1500эр/мин бол хувьсах гүйдлийн давтамжийг ол.
                                               f= ==




No comments:

Post a Comment