Wednesday, November 23, 2016

hicheel-6




Омын хууль
Цахилгаан гүйдлийн хэмжээг хүчдэл ба эсэргүүцлийн хэмжээгээр тодорхойлно. Цахилгаан энерги хэрэглэгчид өөр энергийн төрөлд, жишээлбэл дулааны энерги болж хувирна. Электроны ургсалыг хэрэглэгч ямар нэг хэмжээгээр сааруулснаар цахилаан энергийн өөр энергийн төрөлд хувиргадаг. Хэрэглэгчиийн электроны ургсалыг сааруулах энэ шинж чанарыг цахилгаан эсэргүүцэл гэнэ.
Цахилгаан эсэргүүцлийг R – үсгээр тэмдэглэнэ.
Хэмжих нэгж нь : (Ом =Ω)
Цахилгаан хүчдэлийг U үсгээр  тэмдэглэнэ.  Хэмжих нэгж нь (Вольт =B)
Цахилгаан гүйдлийг I үсгээр тэмдэглэнэ. Хэмжих нэгж нь (Ампер =A)

Зэрэгцээ холболт
Цахилгаан тоног төхөөрөмжид хэд хэдэн цахилгаан хэрэгслэлүүдийг сэлгэн залгах боломжтойгоор угсардаг (зураг 4)
Зураг дээрх гурван унтраалгыг залгахад гэрэл, халаагуур, цахилгаан хөдөлгүүр гэсэн цахилгаан хэрэгслэлүүд L ба N дамжуулагчуудтай 1  шууд холбогдож бүх хэрэгслэл тэдгээр дамжуулагчийн хооронд дахь жишээлбэл 230В хүчдэлээр бүгд ижил тэжээгдэнэ.
Хэрэв цахилгаан хэрэгсэл (эсэргүүцэл)- үүд тэнцүү хүчдэлээр тэжээгдэж байвал тэдгээр нь нэгэн хүчдэлд зэрэгцээ холбогдсон байна. Хүчдэлийн нэг эх үүсвэрт зэрэгцээ холбогдох цахилгаан хэрэгслэлүүд тэр хүчдэлд тохирсон байх ёстой. Улайсах гэрэл, цахилгаан халаагуур, гар цахилгаан машин зэрэг цахилгаан хэрэгслэлүүдийг 220-230В хүчдэлд тохируулан хийсэн байдаг тул тэдгээрийг тухайн хүчдэлийн сүлжээнд зэрэгцээ холбож болно.
Эсэргүүцлийг нэмж зэрэгцээгээр холбоход тухайн нэмэгдсэн эсэргүүцлийн хэмжээгээр нийт гүйдлийн хэмжээ нэмэгдэнэ.
Ig=I1+I2+I3
Зэрэгцээ холболтын үед гүйх нийт гүйдлийн хэмжээ эсэргүүцэл тус бүрээр гүйх гүйдлийн нийлбэртэй тэнцүү байна.
Дүгнэлт
Зэрэгцээ холбогдсон эсэргүүцлийн тоо өсөх тусам нийт гүйх гүйдлийн хэмжээ өснө.
Цахилгаан гүйдэл дамжуулагчийг халаадаг. Гүйх гүйдлийн хэмжээ ихсэхэд дамжуулагчийн халалт нэмэгдэх тул тодорхой нэг дамжуулагчид хэт олон эсэргүүцэл зэрэгцээ холбохыг хориглоно. Хэт их халснаас дамжуулагчийн хамгаалалтын бүрээс гэмтэж гал түймрийн аюул гарах шалтгаан болдог. Энэ аюулаас зайлсхийх үүднээс гал хамгаалагчийг хэрэглэнэ. Гал хамгаалагчийн номиналь гүйдэл1 тухайн дамжуулагчийн хөндлөн огтлолд тохирсон байх ёстой.

Цуваа холболт
Цуваа холболтыг зэрэгцээ холболт шиг өргөн хэрэглэдэггүй. Цуваа холболтыг хэрэглэдэг нэг жишээ бол сүлд модны гэрэлтүүлэг юм. Түүний гэрлүүд ар араасаа цуваагаар хобогдсон байдаг. Хамгийн эхний ба эцсийн гэрлүүд хүчдэлийн эх үүсвэр ( залгуур )- тэй шууд холбогдоно.

Цахилгаан гүйдлээс гарах аваар осол
Цахилгаан тоног төхөөрөмжид болон тэдгээрийн холболтын утсанд гарсан гэмтлийг хүн  тэр бүр урьдчилан мэдэх боломж бага байдаг тул цахилгаан хэрэгслэлтэй маш болгоомжтой харьцах шаардлагатай. Гэмтэлтэй (их биелсэн) хөдөлгүүрт хүрэхэд хүний биеэр гүйдэл гүйж гүйдлийн үйлчлэлийн үргэлжлэх хугацаа болон гүйдлийн хэмжээнээс нь хамааран хүний биеийн эрүүл мэндийг гэмтээх, тэрчлэн үхэлд хүргэх аюултай. 
Хүний биеийн организмд үзүүлэх үйлчлэл
Химийн үйлчлэл:
Цахилгаан гүйдэл хүний биеийн шингэн эд эсийг задалж, хүний биеийн организмийг бүрдүүлэгч үндсэн эд эсийг устгадаг.
Физиологийн үйлчлэл:
Цахилгааан гүйдэл хүний зүрхээр дамжих тохиолдолд маш аюултай үйлчлэл үзүүлдэг. 50Гц-ийн  давтамж бүхий хувьсах гүйдэл хүний зүрхний булчингийн ажиллагааг нэг секундэд 100 дахин  нэмэгдүүлж тэгснээр зүрхний хавхлагыг доргиож зүрх зогсоход хүргэнэ.
Дулааны үйлчлэл:
Цахилгаан гүйдэл хүний биеэр дамжихад хүний бие халдаг. Хүний биеийн халалт, ялангуяа цахилгаан гүйдэл хүний биед орсон буюу гарсан тэр хэсгүүдэд маш өндөр байдаг тул тэр хэсгүүд мэдэгдэхүйц түлэгдэнэ. Түүнээс гадна хүний биеийн салст дахь уураг бүлхэрч цусан дахь улаан бөөмийг гэмтээдэг байна. Цахилгаан гүйдлийн улмаасм хүний биеийн организмд үзүүлэх хор нөлөө нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн үргэлжлах хугацаа, гүйдлийн хэмжээнээс хамаарна.
Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг даруй эмчид үзүүлэх шаардлагатай.
Цахилгаан тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлүүд аль болох хүний биед аюулгүйгээр хийгсэн байх ёстой  байдаг тул холбогдох хууль тогтоомж, техникийн зааврыг сайтар мэдэх, зөвхөн мэргэжлийн хүн энэ төрлийн ажлыг гүйцэтгэх ёстой.
Цахилгаан тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ тэдгээрт хийгдэх өөрчлөлтийг зөвхөн мэргэжлийн хүн гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Цахилгаан хөдөлгүүрийн ажиллах зарчим
Ороомог хэлбэрт оруулсан дамжуулагчаар гүйдэл гүйхэд гүйдэлтэй шулуун дамжуулагчаас илүү хүчтэй соронзон орон үүсдэг. Ороодос бүрийн соронзон орны нийлбэрээс нийт соронзон орон (нийлбэр соронзон орон ) бүрдэнэ. Зураг 1
Соронзон оронг нэмэгдүүлэх зорилгоор ихэнх ороомгийг төмөр  зүрхэвчинд ороодог. Зүрхэвч төмрийн төрлөөс хамааран зүрхэвчгүй ороомогтой харьцуулахад соронзон орны хэмжээ 300000дахин хүртэл өсөх боломжтой. Бүх цахилгаан хөдөлгүүр гүйдэл гүйх ороомгоор тоноглогдсон байх ба соронзон оронгүйгээр ямарч цахилгаан хөдөлгүүр ажиллах боломжгүй.
Соронзон орон дахь гүйдэлтэй дамжуулагчид хүч үйлчилнэ. Дамжуулагчид үйлчлэх хүчний чиглэл нь соронзон орны чиглэл ба гүйдлийн чиглэлээс хамаарна.

Цахилгаан хөдөлгүүр
Бүтэц зохион байгуулалт, ажиллагааныы горимын хувьд өөр хоорондоо ялгаатай маш олон төрлийн хөдөлгүүрүүд байдгаас зөвхөн түгээмэл хэрэглэгддэг төрлүүдээс танилцуулъя.
Универсаль хөдөлгүүр
Универсаль хөдөлгүүр нь тогтмол ба хувьсах хүчдлийн алинд ч ажиллана. Цахилгаан багаж хэрэгсэл болон гэр ахуйн цахилгаан техникт өргөн хүрээгээр хэрэглэгддэг. Жишээлбэл гал тогооны цахилгаан машинууд, гар өрөм, дугуй хөрөө, уран хөрөө гэх мэт болно. Зураг3
Ажиллагааны горим
Хөдөлгүүрийг асаах агшинд хөдөлгүүрт их хэмжээний эргэлтийн момент үүснэ. Хөдөлгүүрийн эргэлтийн тоо ирэх ачааллаас голлон хамаарна. Өөрөөр хэлбэл бага ачаалалд эргэлтийн тоо өндөр харин их ачааллын үед эргэлтийн тоо бага байна.
Хувьсах гүйдлийн хөдөлгүүр
Хамгийн өргөн хэрэглэгддэг хөдөлгүүр бол хувьсах гүйдлийн асинхрон хөдөлгүүр юм. (асинхрон гэдэг нь роторын эргэлтийн тооноос бага байна гэсэн үг юм.) роторын төрлөөс хамааруулж богино холбосон ротортой ба фазын ротортой асихрон хөдөлгүүр гэж хоёр төрөлд ангилдаг. (Германууд торон хэлбэрт ротортой ба үрэлцэх цагирган ротортой гэж ангилан нэрлэдэг.)
Синхрон хөдөлгүүр
Синхрон хөдөлгүүрийн ачаалахад эргэлтийн (тоо) хурд өөрчлөгддөггүй нь бусад хөдөлгүүрээс ялгагдах давуу тал билээ. Хөдөлгүүрийн зохион байгуулалт, сүлжээний хүчдэлийн давтамжийг өөрчлөх замаар эргэлтийн хурдыг маш нарийвчлалтай тохируулдаг. Эргэлтийн нарийвчлал өндөр, бага чадад хэрэглэдэг цагны хөдөлгүүр зэрэгт ийм хөдөлгүүрийг ихэвчлэн ашигладаг.

No comments:

Post a Comment