Цахилгаан гэрэлтүүлгийн тооцооний аргууд
Цахилгаан гэрэлтүүлгийн тооцоогоор тухайн байрны гэрэлтэлтийн нормыг хангах,
гэрлийн үүсгүүрийн чадал, тоог тодорхойлж гэрэлтүүлэгчүүдийг сонгон авч байрлуулна.
Гэрэлтүүлгийн тооцоог дараах аргуудаар гүйцэтгэнэ.
- Хувийн чадлын арга
- Ашиглалтын коэффициентийн арга
- Цэгийн арга
- нөхцөлт чадлын арга
Хувийн
чадлын арга.
Тухайн ажлын байранд тавигдсан бүх чийдэнгүүдийн
суурилсан чадлыг гэрэлтүүлэгдэж
буй S-д харьцуулсан харьцааг хувийн чадлын арга гэнэ.
Практикт энэ аргыг гэрлийн техникийн тооцоог гүйцэтгэхгүйгээр
жигд гэрэлтэгчтэй ерөнхий
гэрэлтүүлгийн ойролцоо тооцоонд
хэрэглэнэ.
Хувийн чадал нь ажлын байрны хэмжээ , тооцооны өндөр
, гэрлийн үүсгүүрийн төрлөөс хамаарна.
Хувийн чадлын аргаар тооцоог дараах дарааллын дагуу
гүйцэтгэнэ.
- Гэрэлтүүлэгчийн төрлийг сонгоно.
- Тооцооны өндрийг тогтооно.
- Улайсах чийдэн хэрэглэх бол гэрэлтүүлэгчийн тоог тогтооно.
- Ажлын гадаргуугийн S-г тодорхойлно.
- Хүснэгтээс ажлын талбай , тооцооны өндөр , ажлын коэффцентээс хамааруулж хувийн чадлыг тодорхойлно.
- Гэрэлтүүлэгчийн суурилсан чадлыг тодорхойлно
- Нэг чийдэнгийн чадлыг тодорхойлно
Ашиглалтын коэффициентийн арга
Хэвтээ гадаргууд жигд
гэрэлтэлтийг үүсгэх ерөнхий гэрэлтүүлгийн тооцоонд энэ аргыг
хэрэглэнэ. Гэрэлтүүлэгчүүдээс шууд туссан гэрлийн урсгал, хана таазны гадаргуугаас
ойсон гэрлийн урсгалыг тооцож гэрэлтэлтийг тодорхойлно.
Энэ аргыг практикт өргөн хэрэглэдэг бөгөөд өндөр
нарийвчлалтай арга юм.
Улайсах ба люминесцент чийдэнтэй үед энэ аргыг хэрэглэнэ. Хэвтээ гадаргууд шууд тусаж
байгаа ба ойсон гэрлийн урсгалуудын нийлбэрийн бүх чийдэнгүүдийн
гэрлийн урсгал харьцуулсан харьцааг ашиглалтын коэффцент гэнэ.
Ашиглалтын коэффцентэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө
- Гэрэлтүүлэгчийн төрөл /аүк/
- Тухайн
ажлын байрны геометр хэмжээ.
- Тооцооны
өндөр
- Хана,таацны
өнгө
- Засварын
коýффèцèент
Энэ аргаар тооцоог гүйцэтгэх дараалал:
- Ажлын байрны геометр хэмжээг тогтооно.
- Хэрэглэх гэж байгаа гэрэлтүүлэгчийг сонгоно.
- нормчлосон гэрэлтэлтийг тогтооно.
- Тухайн ажлын байрны хана, тааз, шалны огтлолын коэффцентуудыг тогтооно.
- Ажлын байрны индексийг бодно.
- Лавлахаас Каш-г авна.
- Лампын гэрлийн урсгалыг Ф-г тогтооно.
- Засварын коэффцент ба нөөцийн коэффцентуудыг тогтооно.
- Гэрэлтүүлэгчүүдийн тоог тогтооно.
- Нийт гэрэлтүүлэгчүүдийг хэдэн эгнээгээр байрлуулах, нэг эгнээнд хэдэн гэрэлтүүлэгч байх тоог тогтооно.
- нийт гэрэлтүүлэгчүүдийн суурилсан чадлыг тогтооно.
12.1м-д ноогдох чадал буюу хувийн чадлыг тогтооно.
3.
Цэгийн арга:
Энэ аргаар тооцоог гүйцэтгэхдээ хялбар тооцоо ба графикын тусламжтайгаар
гэрэлтүүлэгдэж буй
ûûûûгадаргуугийн дурын цэг дээрх гэрэлтэгчийг тодорхойлно.
Үүний
тулд гэрэлтүүлэгчийн
дараах параметрүүдийг
мэдэх хэрэгтэй.
- Гэрлийн
- Чийдэнгийн гэрлийн урсгал
- Гэрэлтүүлэгчийн байрлал
Энд 3 төрлийн
муруйг ашиглана.
- Харьцангуй гэрэлтэлтийн муруй
- Орон зайн изолюкс муруй
- Нөхцөлт изолюкс муруй.
No comments:
Post a Comment