Wednesday, November 23, 2016

hicheel-5



Цахилгаан соронзон орон
Гүйдэлтэй дамжуулагчийн орчинд соронзон орон үүсдэг. Гүйдэлтэй дамжуулагчийн орчинд соронзон орон үүсдэг. Эгэл хэсгийн цэнэг ба хурдтай шууд хамааралтай хүчээр, цэнэглэгдсэн эгэл хэсэгт үйлчилж байгаа цахилгаан соронзоон орны хоёр хэсгийн нэгийг соронзон орон гэнэ. Соронзон орны үйлчлэх чиглэлийг дүрслэхийн тулд соронзон хүчний шугамыг ашиглана. Гүйдэлтэй шулуун шугаман дамжуулагчийн соронзон хүчний шугам нь дамжуулагчтай перпендикуляр хавтгай дээр дамжуулагчийг тойрч байрласан битүү цагираг хэлбэртэй байдаг. Тухайн цэг дэх соронзон орон нь уул цэгийг дайруулан татсан соронзон хүчний шугаманд шахагчаар үйлчилнэ. Соронзон орон дотор оруулсан соронзон зүүний хойд төгсгөлийн чиглэлийг уул орны үйлчлэх нэмэх чиглэл болгон авдаг. Орны үйлчлэх чиглэлийг шургын дүрмээр тодорхойлно. Хэрэв давших хөдөлгөөний чиглэлийг гүйдлийн чиглэлтэй давхцуулаад шургын бариулыг эргүүлбэл түүний эргэх чиглэл нь соронзон орны чиглэлийг зааж байвал үүнийг шургын дүрэм гэнэ. Хэрвээ орны үйлчлэх чиглэл нь мэдэгдэж байвал гүйдлийг чиглэлийг тогтооход шургын дүрмийг ашиглаж болно. Дамжуулагчийн гүйдлийн чиглэл өөрчлөгдөхөд соронзон орны үйлчлэх чиглэл өөрчлөгдөнө. Соронзон орон нь дараах онцлог шинжүүдтэй:
1.      Соронзон орны хүчний шугам нь үргэлж битүү байх ба түүнд эхлэл төгсгөл гэж байхгүй. Соронзон орны хүчний шугам нь гүйдлийн тэнхлэгтэй перпендикуляр байрласан хавтгай дээр байна. Соронзон оронг хуйларсан орон гэнэ.
2.      Соронзон орны хүчний шугам нь богино байхыг эрмэлзэнэ. Өөрөөр хэлбэл хамгийн богино замаар хүч нь үйлчлнэ.
3.      Соронзон орны хүчний шугам нь өөр хоорондоо хэзээ ч огтлолцохгүй
4.      Соронзон орон нь ямарч орныг нэвтрэх ба үйлчилнэ.
5.      Соронзон орон нь нэг орноос нөгөө оронд шилжихдээ тоо биш чанар нь өөрчлөгдөнө.
6.      Соронзон орон нь өөр хоорондоо үйлчилнэ. Ижил чиглэлтэй орон түлхэлцэх ба эсрэг чиглэлтэй орон таталцана.
7.      Хөдөлж байгаа цэнэгт соронзон орон үйлчилнэ. Харин хөдөлгөөнгүй цахилгаан цэнэгт үйлчлэхгүй. 
8.      Соронзон орон өөрчлөхөд  цахилгаан орон  үүснэ.
Соронзон урсгал
S  талбайтай гадаргууг нэвтрэн өнгөрч байгаа хүчний шугамын тоог тухайн гадаргууг нэвтрэн өнгөрч байгаа соронзон урсгал гэнэ. Соронзон урсгал нь соронзон орны тоог тодорхойлно. Соронзон урсгал нь дамжуулагчаар гүйж байгаа гүйдэл, дамжуулагчийн хэлбэр ба үүссэн орчноос хамаарна.  

No comments:

Post a Comment